Friday, May 27, 2011

Борлуулатын орлого, борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцоолох











http://www.sanhuu.mn/images/stories/a.jpg
Бараа бүтээгдэхүүн борлуулсны орлого
Үйлчилгээ үзүүлсний орлого
Байгууллагын нөөцийг бусдад өгөх буюу ашиглуулсны орлого
Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах нь компаний үндсэн үйл ажиллагаа учир тус компани бүтээгдэхүүн борлуулалтын цэг дээр орлогыг тооцох аргыг хэрэглэдэг. Бүтээгдэхүүн борлуулалтаас бусад үйл ажиллагаагар орсон орлогыг үндсэн үйл ажиллагааны орлого гэж үзэхгүй бөгөөд үүссэн тухай бүрд нь бүртгэнэ.
Борлуулалтын орлогыг тооцох зарчим
1.Үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн эзэмших эрх компаниас худалдан авагчиад 100% шилжсэн байх
2.Ачуулсан бүтээгдэхүүнийг худалдан авагчийн хүлэн авах цэгт хүргэсэн байх (тээврийн зардал, хүргэхтэй холбогдсон зардлыг тус байгууллага даахаар болсон тохиолдолд замд яваа бүтээгдэхүүнийг борлуулалт гэж үзэхгүй)
3.Хивс болон бэлэн бүтээгдэхүүний орлого тооцсон хугацаанд тухайн бүтээгдэхүүний өртгийг зарлагаар тооцсон байх
4.Компани борлуулалтын орлогыг цаг тухайд нь хуримтлуулан /аккруэл/ бүртгэх зарчимд үндэслэн бүртгэж тайлагнаж байх
Бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авагчид зээлээр худалдсан үнээр дараах бичилт гарна.
Дт Худалдан авагчаас авах авлага
Кт Борлуулалтын орлогын данс
Кт НӨ Татварын өглөг
Зээлээр борлуулсан бүтээгдэхүүнээс буцаж ирсэн, эсвэл хорогдсон болон тодорхой үнийн хөнгөлөлт үзүүлсэн тохиолдолд худалдан авагчаас авах авлагыг бууруулах дансны бичилт нь:
Дт Борлуулалттаас буцсан ба хөнгөлөлт
Дт НӨТатварын өглөг
Кт Худалдан авагчаас авах авлага
дэлгэрэнгүй бүртгэлийн үзүүлэлтүүдийг нэгтгэж товчоо хөтөлнө.
Тус компаниас худалдан авагчид зээлээр шилжүүлсэн бүтээгдэхүүний үнийн дүнгээр борлуулалтын авлагыг үүсгэж журналд бүртгэнэ. Тайлант хугацааны борлуулалтын авлагын баримтуудыг хариуцсан нягтлан бодогч нь үнэн зөв баримтжуулж борлуулалтын авлагын өсөлт бууралтыг бүртгэнэ.
Худалдан авагч бүтээгдэнүүний үнийг төлөх болон оронд нь бараа таваарыг өгсөн тохиолдолд борлуулалтын авлагыг бууруулж борлуулалтын авлагын дансны кредит талд бичилт хийнэ.
Борлуулалтын нягтлан бодогч сарын эцэст борлуулалтын авлагын журналын бүртгэлийн баталгаат өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, мөнгөн хөрөнгийн орлогын журналтай тулгана.
Борлуулалтын авлагын журнал-- бэлэн мөнгөөр хийсэн борлуулалтаас бусад зээлээр болон бусад гүйлгээгээр хийсэн борлуулалтын орлогыг борлуулалтын авлагын журналд бүртгэх бөгөөд бүтээгдэхүүний борлуулалтаас үүссэн авлагын дансны дебетын бүх гүйлгээг энэ журналд бүртгэнэ. Энэ журналд борлуулалтын орлогын дансны кредит, борлуулалтын авлагын дебетэд бүртгэгдэх гүйлгээг бүртгэхээс гадна борлуулалтын авлагын тооцоотой холбогдох борлуулалтын буцаалт, хорогдол, хөнгөлөлтийг бүртгэдэг. Худалдан авагчид нь бүтээгдэхүүнийг зээлээр буюу дараа төлбөр хийхээр авдаг. Уг ажил гүйлгээг хуучин бүртгэлээр 40-р дансны кредитээс 60-р дансны дебетэд бүртгэж байсан харин шинэ бүртгэлээр авлага өглөгийг тус тусад нь данс нээж бүртгэх болсон.
Бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авагчид зээлээр худалдсан үнээр дараах бичилтийг хийнэ.
Дебет: худалдан авагчаас авах авлага xxx
Кредит: борлуулалтын орлогын дансууд xxx
худалдааны татварын өглөг
Зээлээр борлуулсан бүтээгдэхүүнээс буцаж ирсэн эсвэл хорогдсон болон тодорхой үнийн хөнгөлөлт үзүүлсэн тохиолдолд худалдан авагчаас авах авлагын бууруулах дансны бичилт нь:
Дебет: борлуулатаас буцсан ба хорогдол xxx
худалдааны татварын өглөг
Кредит: худалдан авагчаас авах авлага xxx
Тус компанид бүтээгдэхүүний үнийг урьдчилж төлсөн байгууллага бүтээгдэхүүнээ авсан үед борлуулалтын орлогыг тооцож дараах дансны бичилтийг хийнэ.
Дебет: урьдчилж орсон орлого xxx
Кредит: борлуулалтын орлогын дансууд xxx
худалдааны татварын өглөг
Бүтээгдэхүүний үнийн урьдчилгаанаас гадна өөр тохиолдлоор бусад байгууллага авлагатай байж болох бөгөөд авлагынхаа оронд бүтээгдэхүүн авч болно. Энэ тохиолдолд дараах дансны бичилтийг хийнэ.
Дебет: ваучерийн өглөг
Кредит: борлуулалтын орлогын дансууд
худалдааны татварын өглөг
Өглөгийн бүртгэл нь Уг компаний бараа материал зээлээр худалдан авсан, мөнгө урьдчилж төлсөн, төлбөр хийсэн зэрэг гүйлгээнд удирдлагын болон санхүүгийн хяналт тавих зорилготой байна.
Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын хувьд түүхий эд материал худалдан авч шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал зарцуулан үйлдвэрлэл явуулж дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулан тайлант хугацаанд үйлдвэрлэгдсэн хэмжээгээр бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлэн борлуулсан үед түүнд ноогдох өртгийг энэ дансны кредитээс Борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансны дебетэд бичиж борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно. Бэлэн бүтээгдэхүүнийг борлуулахдаа хугарлын цэгээс дээш үнээр борлуулах нь ойлгомжтой юм.
Борлуулалтын гэрээ, борлуулалтын журнал
Борлуулалтын гэрээг худалдан авагч болон гэрээт борлуулагчидтай хийж болно. Гэрээнд төлбөр хийх нөхцөл, хэлбэр, хөнгөлөлт тооцох хугацаа, хэмжээ, хүлээх үүрэг хариуцлага, хугацаандаа төлөөгүй тохиолдолд ноогдуулах торгууль алданга зэргийг тусгаж өгөх ба гарын үсэг тамга тэмдэгээр баталгаажна. Гэрээг Иргэний хуульд заасны дагуу өөрийн онцлого, үйл ажиллагааны хэв байдлаас хамааруулан хийж болно.
Борлуулалтын журнал
Аж ахуйн нэгж, байгууллага нь зээлээр борлуулсан бараа, бүтээгдэхүүн болон гадагш гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогыг борлуулалтын журналд бүртгэнэ.
Мөнгөөр хийсэн борлуулалтыг мөнгөний орлогын журналд бүртгэх тул энэхүү журналд давхардуулан бүртгэхгүй.
Хангамжийн материал үндсэн хөрөнгө худалдсан зэрэг үндсэн бус үйл ажиллагааны орлого, олзыг мөнгөний орлогын журнал буюу ерөнхий журналд бүртгэнэ.
Борлуулалтын журнал БТ-1, БТ-2
Борлуулалтын нэхэмжлэх, бараа материалын зарлагын баримтыг үндэслэн БТ-г хөтөлнө.
Үндэсний валютаар хийсэн борлуулатын дансны ажил гүйлгээ БТ-1-д, гадаад валютаархыг бүртгэнэ.
Олон дахин давтагдах нэг төрлийн ажил гүйлгээ байвал БТ-1 эсвэл БТ-2-ын хоосон багананд тухайн дансны нэр эсвэл кодоор бичнэ.
Энэ журналын “бусад” гэсэн хэсгийн 13-15-р багануудад борлуулалтын хөнгөлөлт болон буцаалт зэрэг бусад ажил гүйлгээг бүртгэнэ.
Борлуулалтын журналд бүртгэсэн авлагын дансаны ДТ гүйлгээ нь “Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл”-ийн ДТ баганын зохих дүнтэй тохирно.
Борлуулалтын журналын “дансны дебет” болон “дансны кредит” гэсэн баганын хөлийн дүнгээр холбогдох ерөнхий дансыг хөтөлнө. Харин “бусад” гэсэн хэсэгт бүртгэсэн дансны бичилтийг гүйлгээ бүрээр товчоолж холбогдох ерөнхий дансыг хөтөлнө.

Биет бус хөрөнгө , түүний бүртгэл
PDF
Хэвлэх
И-мэйл
2011 оны 4-р сарын 26, Мягмар гариг, 09:47
http://www.sanhuu.mn/images/stories/a30.jpgБиет бус хөрөнгөнд биет чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийн эзэмшигчиддээ эрх, давуу болон онцгой эрх , өрсөлдөөний давуу талыг олгосон хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ.
 Үүнд:
-Патент–Лиценз
-Гудвил–Худалдааны тэмдэгт
-Франчайз–Программ хангамж
- Зохиогчийн эрх – Зохион байгуулалтын зардал зэрэг хөрөнгө
“Б”ХК-д дээрх биет хөрөнгүүд байхгүй. Харин Байгаль орчны үнэлгээ байгаа.
Биет бус хөрөнгийг орлого болгох үед анхны өртгөөр нь :
               Дт Биет бус хөрөнгө нэр төрөл нь нээж бүртгэнэ.
                            Кт Мөнгөн хөрөнгө/ Өглөг
Биет бус хөрөнгийн тайлангийн үед ноогдох элэгдлийн хэмжээгээр:
              Дт Элэгдлийн зардал
                           Кт Биет бус хөрөнгө
Урт хугацаат хөрөнгө оруулалт, түүний бүртгэл
Эргэлтийн хөрөнгөнд хамаарагдаагүй хадгаламж, бонд, өөр компанид хувь нийлүүлсэн хөрөнгө,урт хугацаатай зээлийн авлага зэргийг урт хугацаат хөрөнгө оруулалт гэсэн хэсэгт харуулна.

Урьдчилж төлөгдсөн зардлын бүртгэл
Бэлтгэн нийлүлэгчид урьдчилгаа болгон урьдчилан төлсөн зардлуудыг урьдчилж гарсан зардал гэдэг. Энэ нь төлбөр хийгдсэн боловч тайлант хугацаанд раагүй байгаа зардал учраас хөрөнгө гэж бүртгэгдэнэ. Үүнд:
       - Бэлтгэн нийлүлэгчид төлсөн урьдчилгаа
       - Урьдчилж төлсөн түрээс, даатгал, татварын төлбөр гэх мэт
                            Дт Урьдчилж төлсөн төлбөр
                                         Кт Мөнгө / Өглөг
Тайлант хугацаанд ногдох хэмжээгээр нь :
                           Дт Бараа материал/ Зардал
                                        Кт Урьдчилж төлсөн зардал

Өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл “ӨГ-1”
Энэ бүртгэлийн ДТ баганын дүн мөнгөний зарлагын журнал, КТ баганын дүн худалдан авалтын журналын зохих дүнтэй тохирно.Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл бүрийн эхний болон эцсийн КТ үлдэгдлийн дүн өглөгийн ерөнхий дансны эхний болон эцсийн үлдэгдэлтэй, харин эхний болон эцсийн ДТ үлдэгдлийн дүн нь ерөнхий дэвтрийн бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн урьдчилгаа дансны эхний болон эцсийн үлдэгдэлтэй тохирно.
Бэлтгэн нийлүүлэгчийн өглөгийн тухай мэдээллээр хангаж, хяналт тавих зорилгоор өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэлийн үзүүлэлтийг нэгтгэж товчоог бэлтгэж болно. Энэ товчооны дүнг санхүүгийн тайлангийн тодруулгаар ашиглаж болно.
Өр бүхий хүмүүстэй хийх тооцоо, тооцоо нийлсэн акт, үлдэгдлийг актаар батлах.

Тооцооны үлдэгдлийн баталгаа /НХМаягт ТМ-3/
Харилцагч талуудын хооронд гарсан ажил гүйлгээг тодруулан тайлант үеийн эцэс дэх хоорондын тооцооны үлдэгдлийг баталгаажуулахдаа улирал, жилийн эцэст харилцагч талууд тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэнэ. Шаардлагатай бол санхүүгийн тайлангийн дундуур хийж болно. Тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо үүссэн данс тус бүрээр хөтлөнө. 2 байгууллагын тооцооны баримтыг тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралтад нэгтгэж гаргана.
Төсөвт төлөх орлогын татваруудын тооцоо
Төсөвт төлөх татварууд :
•    Нийгмийн даатгалын шимтгэл
•    ХАОАТ
•    ААНОАТ
•    НӨАТ
•    АТБӨЯХАТ
•    Бууны татвар
Эдгээр татваруудын өглөгийг үүссэн үед нь:
                      Дт Татварын зардал
                                 Кт Татварын өглөг
                                 Кт Хойшлуулсан татварын өглөг
Төлсөн хэмжээгээр нь :
                       Дт Татварын өглөг
                                      Кт Харилцах/ Мөнгө
Татварын тайлан гаргаж, татварын байгууллагатай тооцоо хийх
Тус байгууллага нь орлогын албан татвараа ҮТEГ-ын баталсан Маягт ТМ-13-аар өссөн дүнгээр гаргаж Хан-Уул Дүүргийн татварын албандаа улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор тушаах ёстой ба албан татвараа сар улирлын хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор урьдчилан төлж байх үүрэгтэй.
ХАОАТ-ыг орлогыг олгох, шилжүүлэх бүрдээ ногдох албан татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй ба Маягт ТМ-21 Хувиараа эрхлэх аж ахуйн орлого, татварын тайлан`, ТМ 18, 19, 20 `Суутган тооцсон татварын тайлан`-г гаргаж улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор харьяа татварын албандаа тушаана.
Эрүүл болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуулинд заасан хувь хэмжээгээр тооцох ба даатгуулагчийнхийг хүн тус бүрээр харин ажил олгогчынхыг зардлын ангиллын дагуу бүртгэнэ. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тайланг харьяа даатгалын байгууллагадаа улирал бүрийн дараа сарын 20-ны дотор, жилийнхийг дараа оны 2-р сарын 10-ны дотор гаргаж тушаана.

НЯГТЛАН БОДОГЧ ХҮНИЙ ХИЙДЭГ АЖЛЫН ТАЛААР.

Нягтлангийн ажлыг үндсэндээ 2 хэсэгт хувааж болох юм. Энэ 2 ажлыг сайн хийж чадаж байвал та хаана ч очсон гологдохгүй нягтлан боллоо гэж өөрийгөө дүгнэж болох юм.
1. Санхүүгийн тайлан, татварын тайланг хууль журмын дагуу гаргаж баримтын бүрдүүлэлтийг хийх. Татварын шалгалт ирэхэд гаргасан санхүүгийн тайлан, татварын тайлангуудаа 100 хувь хамгаалж чаддаг байх. Ингэхийн тулд танд санхүүгийн тайлан, татварын хуулийн талаарх мэдлэг хэрэгтэй.

2. Санхүүгийн хяналтын тогтолцоог байгууллагадаа бий болгох. Харамсалтай нь ямар ч сургууль, сургалтын төвүүдэд нягтлангийн хийдэг 2 дахь ажлыг зааж сургадаггүй. Учир нь байгууллагын санхүүгийн хяналтын тогтолцоог ингэж хийнэ тэгж хийнэ гэсэн гарын авлага, материал тогтсон журам ховор байдаг. Ихэнх нягтлангууд энэ ажлыг жинхэнэ амьдрал дээр хар практикаар л сурдаг. Энэ бол цаг хугацаа, ажлын туршлага шаардсан ажил. Байгууллагдаад олон жил болсон байгууллагуудад санхүүгийн хяналтын тогтолцоо нь харьцангуй сайн байдаг. Харин байгуулагдаад удаагүй байгаа компаниудын хувьд хамаг юм нь 100 задгай байдаг.Нягтлангуудын ихэнхдээ гаргадаг алдаа бол байгууллагад байгаа бэлэн мөнгөн дээр хяналт сайн тавьдаг, харин эд хөрөнгөн дээр хяналт тавьж чаддаггүй. Ихэнх байгууллагууд өнөөдөр ширээн дээр байсан 500 төгрөгний аяга маргааш алга болоход мэддэггүй, тоодог ч үгүй. 500 төгрөгний аяга алга болно гэдэг нь тухайн байгууллагад байгаа 500 төгрөгний аяга зардал болон хувирч байна гэсэн үг. Орлогоос зардлыг хасахад ашиг гардаг. Өөрөөр хэлбэл аяга алга болсон нь тухайн байгууллагын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл сейфэнд байсан 500 төгрөг алга болбол бөөн эрэл сураг болдог, олдохгүй бол кассын няравын цалингаасаа суутгуулдаг. Энэ бол нийтлэг жишээ. Уг нь 500 төгрөгний аяга цагийн сайханд 500 төгрөг байсан шүү дээ. Иймд мөнгө ч, аяга ч хоёулаа үнэт зүйл мөн тул хоёуланг нь адилхан хянаж, бүртгэлд нарийн тусгаж байх ёстой. Байгууллагуудын зорилго бол ашгийг нэмэгдүүлэх. Ажлаа мэддэг сайн нягтлан няравууд байгууллагадаа борлуулалт хийдэггүй ч орж ирсэн мөнгө, эд хөрөнгийг хамгаалж, хянаж, буруутай этгээдэд нь акт тавьж, үүгээрээ зардлыг бууруулж ашгийг нэмэгдүүлэх ажилд гар бие оролцдог